Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад Үйлдвэржилтийн шинэ эрин эхэллээ
Монгол Улсад Үйлдвэржилтийн шинэ эрин эхэллээ(0)

ҮХАА-н яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Ц.Туваан яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал үйлдвэрлэлийн бодлого зохицуулах газрын дарга нар, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн үйлдвэрлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн урилгаар оролцсон юм.

Өнөөдрийн арга хэмжээгээр Монгол Улсад үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж, Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортолж, эдийн засгийн хувьд түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг албан ёсоор зарлалаа. Арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдээ өөрсдөө нэмүү өртөн шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн орон болох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг амьдралд хэрэгжүүлэгчид ийнхүү ажилдаа орж байна.

Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар тэргүүн эгнээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг ҮХАА-н сайд Х.Баттулгад гардууллаа. Төр, хувийн хэвшлийн хамтрын ажиллагааны санамж бичигт Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, УБТЗ нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр зорчигчдод үйлчилдэг тус хоёр байгууллага үйлчилгээндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох юм. Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай санамж бичигт БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Х.Баттулга нар гарын үсэг зурав.

Үйлдвэржилтийн шинэ эрин үе арга хэмжээнд оролцогчдод хандах ҮХАА-н сайд Х.Баттулга “Үйлдвэрлэгчид маань дандаа зовлон тоочиж, болдоггүй зүйл олон байгааг олж хараад үглэж хий дэмий хэдэн хурал чуулган хийж суудаг байсан бол өнөөдөр тулгамдсан асуудлаасаа гарах гарц, ололт амжилт, бүтээн байгуулалтыг хэлэлцэн энэхүү танхимд  хуран цугласан байгаад баяртай байна.” гэлээ.

Хонины болон тэмээний ноосны урамшуулалд 2012 онд хамрагдах малчдад өгөх зөвлөмж
Хонины болон тэмээний ноосны урамшуулалд 2012 онд хамрагдах малчдад өгөх зөвлөмж(0)

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолоор мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, Дэлгэрэнгүй

Цаг үеийн мэдээ товхимлын 2012 оны 4 дэх дугаар гарлаа
Цаг үеийн мэдээ товхимлын 2012 оны 4 дэх дугаар гарлаа(0)

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сар бүр гаргадаг Цаг үеийн мэдээлэл №04/2012 товхимол гарлаа.

Товхимлыг

үзнэ үү.

Ноосны урамшууллын талаархи мэдээлэл
Ноосны урамшууллын талаархи мэдээлэл(0)

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолоор 300.0 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг зөвшөөрсөний дагуу тус яамнаас Сангийн яамтай хамтран Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай”  журмыг батлуулсан.

Энэ жил  21 аймгийн 229 сум, нийслэлийн 2 дүүргийн нийт 32.977 малчин, мал бүхий этгээдийн хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тн ноосны урамшуулалд 9.849 тэрбум төгрөгийг сумдын Төрийн сангаар дамжуулан малчин тус бүрийн хүний хөгжлийн дансанд шилжүүлэх замаар олгоод байна. Ноосны урамшууллын мэдээг

үзнэ үү.

Түүхэнд байгаагүй амжилт гаргалаа
Түүхэнд байгаагүй амжилт гаргалаа(6)

Энэ онд улсын хэмжээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс, 97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь манай улсын түүхэнд байгаагүй рекорд амжилт боллоо.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар газар тариалангийн салбараа бодлогоор дэмжиж ажилласны үр дүн юм ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хэлээд “Ерөнхий сайд танд болон Засгийн газартаа нийт тариаланчдынхаа өмнөөс талархаж байна” гэлээ. Дэлгэрэнгүй

Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ
Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ(3)

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Монгол орон даяар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хуран чуулсан бөгөөд одоо тэд нэгдсэн зөвлөлгөөнөө ийнхүү хийж байгаа аж. Дэлгэрэнгүй

Т.Бадамжунай сайд орон нутагт ажиллаж байна.
Т.Бадамжунай сайд орон нутагт ажиллаж байна.(0)

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай орон нутагт ажиллаж байна. Архангай аймгийн зарим  сумдаар ажиллаж, мал төлөлт, хоршоо, газар тариалан, жижиг-дунд бизнес эрхлэгчидтэй уулзав.
Монголын Засгийн газар, салбарын яамных нь мал аж ахуй руу чиглэсэн бодлого сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь Т.Бадамжунай сайдын орон нутагт ажилласан явдал байлаа. Дэлгэрэнгүй

Төсөлд 1,3 тэрбум төгрөгийн зээл олголоо
Төсөлд 1,3 тэрбум төгрөгийн зээл олголоо(0)

‘Өрхийн хөгжлийг дэмжих жил’-ийн хүрээнд оны эхний нэгдүгээр улиралд аймгийн хэмжээнд ямар ажил зохион байгуулаад байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүн ам зүйн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Нансалмаатай уулзаж ярилцлаа.- Аймаг “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулбал? Дэлгэрэнгүй

Зээлийн батлан даалтын санг удахгүй байгуулна
Зээлийн батлан даалтын санг удахгүй байгуулна(1)

Зээл авахаар арилжааны бан­куу­дыг царайчилж, аргаа барах жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг сайхан мэдээ дуулгахад Зээлийн батлан даалтын сан ирэх сараас байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ. Тэгэхээр “гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг”-ийн зовлонгоос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тун удахгүй салах бололтой. НӨАТ-ыг босго 50 сая болсон, Зээлийн батлан даалтын санг байгуулах гээд жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгчид асуудал үүсгэлгүйгээр ашиглаж чадвал Монголд үйлдвэрлэл эрхлэх аятайхан орчин бас чиг нэг үеэ бодоход бүрэлдээд байна. Дэлгэрэнгүй

ХОРШООЛЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО
ХОРШООЛЛЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО(0)

2009-2010 онуудад Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар 60,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хувиарлаж, арилжааны банкуудаар сарын 0,8% ба 1%-ийн хүүтэй, 3 ба 5 хүртэл жилийн хугацаатай дамжуулан олгосон бөгөөд 2011 оноос зээлийн эргэн төлөлтөөр олгохоор төлөвлөж байна. Дэлгэрэнгүй

Copyright © 2012 Жижиг дунд үйлдвэрийн газар. All Rights Reserved.