Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ?
Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэдэг нь 50-199 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0--2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байна
Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ?
Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэдэг нь 10-49 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж,
Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ?
Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэдэг нь 1-9 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж,
Шинээр байгууллагдсан байгуулагдсан аж ахуйн нэгж санхүүгийн тайланг яаж өгөх вэ?
Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж нь эхлэлийн баланс буюу санхүүгийн тайланг сангийн яамны e-balance.gov.mn -ээр баталгаажуулж ирүүлнэ.
Орон нутгийн аж ахуй нэгжүүд жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр хаана бүртгүүлэх вэ?
Орон нутгийн аж ахуйн нэгж бол тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хавсралт материалаа бүрдүүлэн албан бичгээр хандна. эсвэл burtgel.sme.gov.mn цахим хуудсаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт хэнд гаргах вэ?
Жижиг, дунд үйлдвэрийн газарт албан бичгээр эсвэл www.burtgel.sme.gov.mn цахим хуудсаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр хэрхэн бүртгүүлэх вэ?
https://sme.gov.mn/menu/16203978159446/16203978159483
Жижиг дунд үйлдвэрийн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан төсөл бичих, хэрэгжүүлэх сургалт зохион байгуулдаг уу?
Бид хамтрагч байгууллагуудаар дамжуулан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Ямар тоног төхөөрөмж гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөгддөг вэ?
"жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл" болон Коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын оношилгоо,эмчилгээнд хэрэглэх "оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис"-ыг Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлдөг. https://customs.gov.mn/news/daily/latest/290-2014-06-26-01-58-46
Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийг хэн хаанаас бүрдүүлж баталдаг вэ?
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-аар бүрдүүлж баталдаг.
Төслийн сонгон шалгаруулалтын талаарх өргөдөл, гомдлыг хаана хандан өгөх вэ?
Жижиг дунд үйлдвэрийн газарт хандан өргөдөл, гомдлыг ирүүлэн шийдвэрлүүлж болно.
ЖДҮХС-аас зээлтэй эсэх талаарх тодорхойлолтын хаанаас авах вэ?
Жижиг дунд үйлдвэрийн газарт хүсэлтээ ирүүлэн тодорхойлолт авч болно.
Татвар, нийгмийн даатгал, ШШГЕГ-ын тодорхойлолт болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ТҮЦ машинаас авч болох уу?
Материал ирүүлж байгаа хугацаанд тухайн байгууллагад өр төлбөртэй эсэхийг үнэн зөв нотолсон байгаа тохиолдолд ТҮЦ машины цахим тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч болно.
100 сая төгрөгийн зээл хүссэн орон нутгийн аж ахуйн нэгж заавал орон нутагтаа хандан зээлд хамрагдах уу?
Төсөл хэрэгжүүлэх хаягийн харьяаллаар төсөлөө өгнө.
Нэг аж ахуйн нэг хэдэнч чиглэлээр төсөл хүргүүлж болох уу?
Нэг аж ахуйн нэгж нэг чиглэлээр төсөл өгч болно.
Төрийн өндөр албан тушаалтантай хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх вэ?
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, хяналт тавих журмын 1.4.8-д заасан эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий аж ахуйн нэгжийг хэлнэ.
Арилжааны банкинд зээлтэй байгууллага зээлд хамрагдаж болох уу?
Хэрвээ тус аж ахуйн нэгж нь Монголбанкны зээлийн системд зээлийн зөрчилгүй тохиолдолд давхар зээлд хамрагдаж болно.
Зээлээ жилд хэдэн удаа олгодог вэ?
Зээлийн эх үүсвэртэй болсон тохиолдолд төслийн материал хүлээн авдаг.
Зээлийн зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авдаг вэ?
Зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй зээлдэгчдэд сануулах, мэдэгдэх, биечлэн уулзах, хугацаа олгох, дахин мэдэгдэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх /прокурор, шүүх/ зэрэг арга хэмжээг авдаг.
Зах зээлийн үнийн өсөлт, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулж болох уу?
Зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн графикт нэг удаа өөрчлөлт оруулж болно.
Зээл авсан аж ахуйн нэгж дахин зээлэнд хамрагдаж болох уу?
Тус газраас зээл авсан этгээд зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь тогтоогдсон, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй.
Зээлийн үлдэгдлийн мэдээллээ хаанаас авах вэ?
Жижиг дунд үйлдвэрийн газрын санхүүгийн албанаас тодруулна. Утас: 77485555-4
Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх ?
Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх: - Зээлдэгч хүсэлтээ жижиг дунд үйлдвэрийн газарт ирүүлнэ. Хүсэлтийг хүлээн авсан мэргэжилтэн уг асуудлыг судалсны дараа Барьцаа хөрөнгийн эрсдэлийг судалж, үнэлэх ажлын хэсгийн хурлаар оруулна. Ажлын хэсгийн хурлаар дэмжигдсэн шийдвэр гарвал барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх албан бичгийг эх гэрчилгээний хамт зээлдэгчид хүлээлгэн өгнө.
Барьцаа хөрөнгөө хэрхэн солих вэ?
Барьцаа хөрөнгө солих: Зээлдэгч хүсэлтээ жижиг дунд үйлдвэрийн газарт ирүүлнэ. Хүсэлтийг хүлээн авсан мэргэжилтэн уг асуудлыг судалсны дараа Барьцаа хөрөнгийн эрсдэлийг судалж, үнэлэх ажлын хэсгийн хурлаар оруулна. Ажлын хэсгийн хурлаар дэмжигдсэн шийдвэр гарвал зээлдэгчтэй барьцааны нэмэлт гэрээг байгуулан, шинээр тавьж буй барьцаа хөрөнгийг Улсын бүртгэлийн газар бүртгүүлсний дараа чөлөөлөх албан бичгийг эх гэрчилгээний хамт зээлдэгчид хүлээлгэн өгнө.
Зээлийн барьцаа хөрөнгөд тавьсан үл хөдлөх хөрөнгийг солих, хэсэгчлэн чөлөөлөх боломжтой юу?
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд зөрчил үүсээгүй тохиолдолд хүсэлт гарган солих, чөлөөлөх боломжтой.
Барьцаа хөрөнгө өөрчлүүлэх хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрдэдэг вэ?
Өргөдөл гомдол шийдвэрлэх хуулийн хугацаа буюу 30 хоногийн дотор шийдвэрлэдэг.
Барьцаа хөрөнгийн үнэлгээг хэн хийдэг вэ?
Барьцаа хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компаниуд хийж, жижиг дунд үйлдвэрийн газрын барьцаа хөрөнгө үнэлэх ажлын хэсэг эцсийн үнэлгээг гаргадаг.
Барьцаанд тавьж буй хөрөнгийн даатгал, зээлийн даатгал хийдэг үү? Яаж даатгадаг вэ?
Зээл тасалдлын даатгал буюу зээлийн эрсдэлийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал гэсэн 2 төрлийн даатгал хийгддэг.
Газар барьцаалж болох уу?
Өмчлөх эрхийн газар барьцаалж болно. Эзэмших эрхийн газрыг барьцаанд авахгүй.
Барьцаа хөрөнгийг хэрхэн үнэлэх вэ?
Жижиг дунд үйлдвэрийн газрын жишиг үнэлгээ болон үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээнээс 70 хүртэлх хувиар тооцож авна.
Төсөл хэрхэн бичих вэ?
http://smefund.gov.mn/gariin%20avlaga/
Зээлийн хугацаа хүүг хаанаас тогтоодог вэ?
Хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт зэргийг болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлагыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой юу? Үндсэн зээлээс чөлөөлөх хугацааг хойшлуулж болох уу?
Үндсэн хугацаанд өрчлөлт оронхгүйгээр зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн графикт нэг удаа өөрчлөлт оруулж болно.
Зээлийн эргэн төлөлт хийх дансны дугаар хэд вэ?
Дансны нэр: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН (Дансны нэрийг товчилж бичихгүй) Дансны дугаар: 100900037019 тоот төрийн сангийн данс Гүйлгээний утга: Иргэн, хуулийн этгээдийн нэр, регистр, холбогдох утасны дугаар (заавал бичнэ. Хэрэв та гүйлгээний утга дээр мэдээллээ дутуу, зөрүүтэй бичсэн бол тэр даруй санд хандана уу .) Төлөлт хийх хугацаа: Сар бүрийн 20-ны дотор Холбогдох утас: 7748-5555 (Санхүүгийн алба)
Барьцаа хөрөнгөд юу байж болох вэ?
Үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхийн газар байж болно. Хувийн сууц байгаа тохиолдолд газрын хамт байршуулах ба уг газар нь эзэмших эрхийн газар байр болно. Бусад хөрөнгө буюу тоног төхөөрөмж, машин, хөдлөх хөрөнгө, жимсны бутыг барьцаалах боломжгүй.
Зээлийн барьцаа байхгүй хүн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь заавал барьцаа хөрөнгө байршуулах ёстой.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ?
"Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч" гэж компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ.
Зээл олгоход шимтгэл авдаг уу?
Шимтгэлгүй
Төсөл хэзээ хүлээж авдаг вэ?
Зээл олгох эх үүсвэртэй болсон тохиолдолд төслийн материал хүлээн авах зар тавигддаг