Санал асуулга
Танд манай байгууллагын шинэчлэгдсэн цахим хуудас ашиглахад хялбар байна уу?
Санал өгөх
Санал хүсэлт
Санал илгээх

Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын мэндчилгээ

Эрхэм Таныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хуудаст зочилж байгаад талархал илэрхийлье.

     Манай байгууллага нь Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны салбарыг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, хөнгөлөлттэй зээл, татаас олгох, улмаар нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх Эрхэм зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
       Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө та  бүхэнтэй хамтран хуулиа дээдлэн, шударга  ёсыг  хангаж, төрийн үйлчилгээг ил тод түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна. Та манай цахим хуудаснаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт,  хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм.
Бид бүхэн байгууллагатай холбоотой бүхий л мэдээ мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан шуурхай хүргэх болно.

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДАРГА
Я.ЭРДЭНЭСАЙХАН
Хуваалцах