Төрийн захиргаа,аудитын хэлтэс
Үндсэн чиг үүрэг: Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллаар хангах, захиргааны шийдвэр, гэрээний төслийн эрх зүйн үндэслэл хянах, эрх зүйн туслалцаа, зөвлөмжөөр хангах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах, газрын үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, захиргааны нийтлэг үйлчилгээ, санхүү, аж ахуйн ажлыг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлж ажиллана.