Зээл, төслийн газар
Үндсэн чиг үүрэг: Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлттэй зээл авахаар ирүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны төсөлд үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох гэрээ байгуулах, зээлийн эргэн төлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авахаар хүсэлт ирүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг Засгийн газраас баталсан журмын дагуу үнэлгээ өгөх , шалгарсан этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэгдэнэ.