"Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх" хөтөлбөрийн анхдугаар Удирдах хорооны хурал боллоо

     “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн анхдугаар Удирдах хорооны хурал өнөөдөр болов. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, хөгжлийн группийн Төв Азийн бүсийн тэргүүн Хольгер Вифель, “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн Удирдах хорооны дарга, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А. Гэрэлзаяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Удирдах хорооны хурлаар Европын холбооны төслийн тайлан, санхүүжилтийн цаашдын боломж, хэвийн үйл ажиллагааг хангах талаар мөн хэлэлцлээ. Тодруулбал:
       2022 онд хэрэгжсэн “Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн” ажлын тайлан
        “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд боллоо.
    Энэхүү хөтөлбөр нь Европын холбооны Азийн Хөрөнгө Оруулалтын Сангийн 11 сая еврогийн санхүүжилттэй бөгөөд таван жилийн турш хэрэгжинэ. Мөн цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулж, жижиг дунд бизнесийг сэргээн хөгжих боломжийг олгох зорилготой юм.
Нийт санхүүжилтийн  зургаан сая еврог арилжааны банкны эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар зээл олгоход, бизнесийн зөвлөх үйлчилгээнд таван сая, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд нэг сая еврог зарцуулах юм. 


   Арга хэмжээний үеэр  “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн Удирдах хорооны дарга, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:

"
Манай газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран “ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж ЖДҮ эрхлэгч олон иргэдийн үйл ажиллагааг сайжруулахад санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг үзүүлж ирсэн. Энэ удаагийн төслөөр манай зүгээс хөтөлбөрийг ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх саналтай байна гэв.
   Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз: 
“ЖДҮ-ийг дэмжих төслийг цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 11 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Бид өмнөх төслүүдээрээ олон сургамж, туршлага авснаа үргэлжлүүлж байна. Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудаар явж байхад гэртээ бизнес хийж буй, тухайлбал, оёдол, мужааны бизнес эрхэлж буй хүмүүсийг хараад Монголд бизнесийн боломжууд бийг олж харан дараагийнхаа үе шатыг эхлүүлж байна” гэв.
     Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, хөгжлийн группийн Төв Азийн бүсийн тэргүүн Хольгер Вифель:

ливаа улсын эдийн засагт жижиг дунд бизнес чухал үүрэгтэй байдаг. Тиймээс бид Европын холбооны төслүүдийг хэрэгжүүлэхдээ баяртай байдаг. Ялангуяа, одоо ЖДҮ-ийг эдийн засгийг ногоон болгох, дижитал хөгжилд шилжүүлэх нь онцгой ач холбогдолтой. Бид Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд Монголбанктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог хангахад төвлөрч ажиллаж, 100 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч нарт үр нөлөө бүхий үйл ажиллагааг хүргэж, энэ төсөл амжилттай хэрэгжээд байна.Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, МҮХАҮТ зэрэг бусад түнш байгууллагатай ЖДҮ-ийг дэмжихэд үргэлжлүүлэн ажиллана гэв.




 
Хуваалцах