Сэлэнгэ, Төв аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож ажиллалаа
ЖДҮХС-аас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг ХХААХҮСайдын тушаалаар батлуулах ажлыг зохион байгуулдаг ба энэхүү ажлын хүрээнд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож ажиллалаа.
Тус цахим уулзалтад ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, холбогдох мэргэжилтнүүд болон Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ХХААГ-ын албаны дарга Б.Лхагвасүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Мөрөн, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан, мэргэжилтэн Б.Саранзаяа нар оролцлоо.
Уулзалтаар Дархан, Төв, Сэлэнгэ аймгийн эдийн засгийн орчин, сумдын онцлог, санхүүгийн хэрэгцээ шаардлага, иргэдээс авсан цахим судалгааны үр дүнг хэлэлцэж, цаашид тус бүс нутгийг Засгийн газрын бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд дэмжин хөгжүүлэх саналаа нэгтгэж, ХХААХҮСайдад хүргүүлэхээр тохиролцов.
• Дархан-Уул аймгийн тухайд 1,475 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг ба өрсөлдөх чадварын үзүүлэлт, эдийн засгийн нөөц, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжлөөр 21 аймгаас эхний 5-т эрэмбэлэгдэж байна.
• Төв аймгийн тухайд 3,276 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг ба улсын хэмжээний үр тарианы 24 хувийг, төмсний 57 хувийг, хүнсний ногооны 20 хувийг, таримал тэжээлийн 51 хувийг үйлдвэрлэж, таримал тэжээл, төмсний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлж байна.
• Сэлэнгэ аймгийн тухайд 3,501 жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг ба эдийн засгийн голлох орлогыг мал аж ахуй, төмс хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэнэ, зөгийн аж ахуй голлож, нийт 132 үйлдвэрийн 79.5% хүнсний чиглэлийн , 20.5 % хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.