Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл хүргүүлэх тухай

ТХААГ/20260502016 дугаартай "Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ерөнхий гэрээгээр худалдан авах" тендерийн одоогийн жагсаалтад тусгагдаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ нийлүүлэгчдийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой. Иймд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг тендерт хамрагдах боломжтой танилцаж, шаардлагатай мэдээллээ ирүүлэхийг урьж байна.
📌 Тендер шалгаруулалтын баримт бичгийн дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: https://drive.google.com/file/d/1KYf71g5AjkrYG2nSAYO3FWm77JhCa4M8/view?usp=sharing
🌐 Тендерийн мэдээлэл: www.tender.gov.mn сайтаас тендерийн дугаараар хайлт хийнэ үү.
Хуваалцах