"Шударга байдлын үнэлгээ-2022"-д Жижиг, дунд уйлдвэрийн газар тэргүүлэв

Авлигатай Тэмцэх Газар Авлигын эсрэг хуульд заасан “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу төрийн байгууллагын “Шударга байдлын үнэлгээ-2022” судалгааг хийжээ.
Төрийн байгууллагын шударга байдалд тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд үнэлгээ өгдөгт энэхүү судалгааны онцлог нь. Түүнчлэн судалгаанд хамрагдсан байгууллагуудын шударга, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүргэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн судалгаанд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг нийт 78 төрийн байгууллагыг хамруулсан байна. Эдгээр 78 байгууллагыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газар 88 оноогоор тэргүүллээ. Мөн 31 агентлагийн дунд зохион байгуулсан “Шударга байдлын үнэлгээ”-г Жижиг, дунд үйлдвэрийн газар манлайллаа. Уг судалгаанд хамрагдсан 19 агентлаг улсын дунджаас дээгүүр оноо авсан бол 12 нь улсын дунджаас доогуур үнэлэгдсэн байна.
АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас 2022 онд зохион байгуулсан “Шударга байдлын үнэлгээ” болон бусад судалгааны үр дүнг бүрэн эхээр нь үзэх бол доорх линкээр дарж орно уу.
Хуваалцах