"MONGOLIAN GALLERY" ДЭЛГҮҮРИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
”Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023" арга хэмжээний хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн браа, бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "Mongolian gallery" дэлгүүр нээлтээ хийлээ.


Арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн Батлан даалтын сан, Нийслэл, дүүргийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.


Энэхүү үзэсгэлэнгийн дэлгүүрт кашмер, эсгий болон гар урлал зэрэг Монголын 50 орчим жижиг дунд ААН-үүд өөрсдийн урлаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
.jpg)

Тус томоохон арга хэмжээ нь олон бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагч нартай уулзуулах, сурталчилах ажлыг хийж иржээ. Энэ жилийн арга хэмжээ Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын форум, "Welcome to Mongolia" фестивал гэсэн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Эдгээр цуврал арга хэмжээнүүдэд АНУ-ын Худалдааны яам оролцож байгаа бөгөөд 11-р сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
