БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамнаас зохион байгуулах "COMEUP 2026" арга хэмжээнд оролцохыг урьж байна

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамнаас зохион байгуулах "COMEUP 2026" арга хэмжээнд Монгол улсын жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна. "COME UP 2026" арга хэмжээ нь БНСУ-ын гарааны бизнесүүдийн дэлхийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 12 дугаар сарын 9-ний (лхагва) өдрөөс 11-ний (баасан) өдөр хүртэл БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэн, хурлын төвд зохион байгуулагдана.
Deep Tech, Global зэрэг сэдэвт суурилсан бага хурал, улс орнуудын павильон байгуулах болон олон улсын хөтөлбөр, ирээдүйтэй гарааны бизнесүүдийн IR танилцуулга, хөрөнгө оруулагчидтай хийх уулзалт гэх мэт хөтөлбөрөөр зохион байгуулахаар төлөвлөж байна. "COME UP 2026" – тай SAMSUNG, HYUNDAI MOTOR GROUP, SK Telecom, AMORE PACIFIC гэх зэрэг БНСУ-ын томоохон комданиудаас гадна дэлхийн хэмжээний Google, nvidia, Microsoft гэх мэт технологийн компаниуд хамтран ажиллаж байна.
Оролцоотой холбоотой ерөнхий мэдээллийг: www.global@kstartupforum.org / +82-70-7443-942
Улс орнуудын павильон байгуулах болон үйл ажиллагааны талаар: www.comeupxpartner@gmail.com хуудаснаас аваарай.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам.

Мэдээлэл авах утас: Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia 75485555-1
Танилцуулга: "COME UP 2026" танилцуулга


Хуваалцах