ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШОО"-Д ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

САНГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттэй “ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГА ХӨГЖИЛ ТӨСӨЛ”-ийн 3,2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг “ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШОО”-д зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 10 дугаар 23-ны өдрийн А/554 дугаар тушаал батлагдсан билээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “ЖДҮХС-аас хоршоодод зориулан гаргаж буй зээлийн талаар мэдээлэл” сэдвээр цахим сургалт зохион байгуулж, аймаг, нийслэлийн ХХААГ-ын хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хоршоодын нийт 180 оролцогчдод цахимаар өглөө.

Үүнд:
• “ЦАХИМ СУРГАЛТЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ҮГ”-ийг БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа
• “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРАМ, ТҮҮНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ” сэдвээр БЗХ-ийн ахлах мэргэжилтэн В.Занданбат
• Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШОО”-д олгох зээлийн талаарх мэдээллийг ЗТХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг
Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу зээлийн хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 30 хоногийн хугацаанд хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 17.30 цагт хаахаар ажиллаж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ: 21 аймаг, Улаанбаатар хотын хоршоод хамрагдах боломжтой
Зээлийн хүсэлтийг https://sme.gov.mn/login цахим хаягаар хүлээн авч байна.
Иймд та бүхэн зээлийн хүсэлтээ заасан хугацаанд багтаан илгээнэ үү.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН
ЗЭЭЛ, ТӨСЛИЙН ХЭЛТЭС-ээс тодруулна уу.
Лавлах утас: 77485555-1 /Зээл, төслийн хэлтэс/
Хуваалцах