"ЖДБ-Д ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛД УХААЛАГ МЕНЕЖМЕНТИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих сан (CFLI)-гийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн шийдэл ТББ-ын санаачилгаар хэрэгжүүлж буй “ЖДБ-д хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ болж өнгөрлөө.
Нээлтийн үйл ажиллагаанд Канад улсаас Монгол Улсад суух Элчин Сайд Ноён Стивен Дауст, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ЖДҮГ-ын Зээл, төслийн газрын дарга Н.Энхтөр, “Хөгжлийн шийдэл ТББ”-ын зөвлөх Э.Баторших, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод болон ЖДҮ эрхлэгчдийн 30 гаруй төлөөлөл оролцлоо.
Төслийн хүрээнд жижиг, дунд бизнесийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, ээлтэй орчин бүрдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ухаалаг менежментийг хөгжүүлэх юм. Үүгээрээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэхээс гадна тэднийг асран хамгаалагчид болон туслахуудын хөдөлмөр эрхлэлтийн орчинд бодит өөрчлөлт бий болгохыг зорьж байна. Ингэснээр Монгол Улсад Нил ягаан болон Асрахуйн эдийн засгийн (Purple and Care Economy) хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бий болох юм.
Төсөл хэрэгжих байршил:
-
Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг
-
Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг
