СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖДБ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын A/17 дугаар тушаалын дагуу ЖДҮХС-ийн хөнгөлөлтэй зээл, төсөл сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох зөвлөгөө мэдээлэл өгөх цуврал сургалт үргэлжилж байна.
Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж буй сургалтыг  АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн BEST хөтөлбөртэй хамтран 2024 оын хоёрдугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд зохион байгууллаа.

Сургалтыг ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ган-Очир, М.Дүүрэнжаргал, BEST хөтөлбөрийн зөвлөх н.Удвал нар удирдан зохион байгуулав.
Сургалтад тус дүүргийн 30 иргэн, аж ахуй нэгж уг сургалтад хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авлаа.
Хуваалцах