БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл зарласантай холбогдуулан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт цуврал сургалт тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаад Баянгол дүүргийн ЖДҮҮЭрхлэгч 33 аж ахуйн нэгж, иргэн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтэн М.Дүүрэнжаргал, Б.Ган-Очир нар Хөгжлийн шийдэл ТББ-ын Best хөтөлбөр болон БГД-ийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран хийв.
“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ, Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, Төслийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт  өглөө.  
Хуваалцах