Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтын нарийвчилсан судалгааны шатны үнэлгээг хийж дууслаа.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтын нарийвчилсан судалгааны шатны үнэлгээг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын А/53 тоот тушаалын дагуу ажлын хэсэг 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 17-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод 12 тэрбум төгрөгийн хүсэлт өгсөн 63 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж ажиллав. Улаанбаатар хотод хэрэгжих төслүүдийг байршлаар нь авч үзвэл Баянгол дүүрэг-7, Баянзүрх дүүрэг-18, Сонгинохайрхан дүүрэг-15, Сүхбаатар дүүрэг-7, Хан-Уул дүүрэг-5, Чингэлтэй дүүрэг-5, Төв аймгийн нутаг дэвсгэрт- 6 аж ахуйн нэгж нарийвчилсан судалгааны шатанд хамрагдсан байна.
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
