ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМАГТ29 АЖ АХУЙН  НЭГЖИД  НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

ЖДҮГ-ын даргын 2024 оны А/46 тоот тушаалаар батлагдсан  ажлын  хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зээлийн  хүсэлт ирүүлсэн 29 аж ахуйн  нэгжид  нарийвчилсан судалгааг хийж ажиллалаа.
Дархан-Уул аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар батлагдсан 1,0 тэрбум төгрөгийн  эх үүсвэрт  4,1 тэрбум төгрөгийн  зээл авахаар 31 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлснээс III шат буюу нарийвчилсан  судалгаанд 2,6 тэрбум төгрөгийн  20 аж ахуйн  нэгж өрсөлдөж байна.
Сэлэнгэ аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар батлагдсан 900,0 төгрөгийн  эх үүсвэрт  3,7 тэрбум төгрөгийн зээл  авахаар 25 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлснээс  III шат буюу нарийвчилсан  судалгаанд 1,0 тэрбум төгрөгийн  9 аж ахуйн  нэгж өрсөлдөж байна.
Засгийн газрын 2020 оны 113 тогтоолоор батлагдсан “ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл  олгох, сонгон шалгаруулах, дамжуулан  зээлдүүлэх, эргэн  төлүүлэх, хяналт тавих журам”-ын 11.5.3-т зааснаар  нарийвчилсан  судалгаанд 70.0-ээс дээш  оноо  авсан  төсөл  хэрэгжүүлэгч нь дэд  хорооны хуралд  төслөө танилцуулна.
Төсөл  сонгон  шалгаруулах дэд  хороог төрийн  байгууллагын 3, төрийн  бус байгууллагын 4 төлөөлөлтэй байгуулж, аймгийн  Засаг дарга баталгаажуулдаг  билээ.
Хуваалцах