ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРЛЫН ШАТАНД ШАЛГАРСАН ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ХИЙВ

Жижиг дунд үйлдвэрийн газраас 2024 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан шатны үнэлгээгээр төсөл шалгаруулах хорооны хурлын шатанд шалгарсан бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд  /2024.04.22/  зориулан сургалт зохион байгууллаа.  

Бизнесийн төслөө танилцуулах аргачлал болон асуултад зөв, бусад асуудлаар холбогдох мэдээлэл өгсөн уг сургалтыг ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан юм.

Сургалтад Улаанбаатар хотын есөн дүүргийн нарийвчилсан судалгааны шатны үнэлгээгээр 100 онооноос 70-аас дээш оноо авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдав. 

Дашрамд дурдахад Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын тушаалын дагуу ажлын хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 11-17-ний өдрүүдэд нийт 12 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн Улаанбаатар хотын 63 аж ахуйн нэгжийн төслийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж үнэлгээ хийсэн юм.

Хуваалцах