ЗӨГИЙН АЖ АХУЙН КЛАСТЕР БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗЭЭЛ ЗАРЛАГДЛАА

УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны А/205 дугаар тушаалаар Зөгийн аж ахуйн кластер байгуулахад дэмжлэг үзүүлэхээр 270,0 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ.

Тус зээлд ХЭНТИЙ, ДОРНОД, ДАРХАН-УУЛ аймагт төслөө хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
Зээлийн зориулалт: Үндсэн болон эргэлтийн хөрөнгө
Зээлийн хугацаа: 5 жил
Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа: 12 сар хүртэл
Зээлийн хүү /жилийн/: 3 хувь
Эхлэх: 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг
Дуусах: 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23:59 цаг

ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ SME.GOV.MN ХАЯГААР ХҮЛЭЭН АВНА.
Хуваалцах