ХӨВСГӨЛ АЙМАГТ 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮСЭЛТ БҮХИЙ 13 ТӨСӨЛД НАРИЙВЧИЛСАН ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Хөвсгөл аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 3,1 тэрбум төгрөгийн 23 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлжсэн.


Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Хөвсгөл аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгарч үлдээд байна.


Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Хөвсгөл аймагт 200сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.

