Архангай аймгийн 8 төсөлд нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Архангай аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 900 сая төгрөгийн эх үүсвэрийг батлагдсан.
Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 2,4 тэрбум төгрөгийн 18 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.

Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Архангай аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 7 төсөл шалгарч үлдээд байна.

Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Архангай аймагт 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.