ОРХОН АЙМАГТ 772 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮСЭЛТ БҮХИЙ 5 ТӨСӨЛД НАРИЙВЧИЛСАН ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

 ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Орхон аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлагдсан.

 Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 1,5 тэрбум төгрөгийн 8 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.

Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Орхон аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 772 төгрөгийн санхүүжилт бүхий 5 төсөл шалгарч үлдээд байна.
Хуваалцах