ХЭНТИЙ АЙМАГТ НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТАНД 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ БҮХИЙ 10 ТӨСӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙВ

ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар Хэнтий аймагт ЖДҮХС-ийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 900 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлагдсан.  Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 1,5 тэрбум төгрөгийн 14 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.
Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Хэнтий аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 10 төсөл шалгарч үлдээд байна.

Эдгээр төсөлд ЖДҮГ-ын ажлын хэсэг үнэлгээ хийлээ. 
Хуваалцах