ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу тус аймгийн бизнес эрхлэгчдийг чадавхижуулах сургалтыг өдөр бүр зохион байгуулж байгаа бөгөөд Дархан уул аймгийн Хонгор суманд ээлжит сургалт боллоо.
Сургалтын агуулгад ЖДҮГ-ын үйл ажиллагаа, Төсөл сонгон шалгаруулах журамд орсон өөрчлөлтийн талаар танилцуулснаас гадна тус газрын үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Мөн Дархан-уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ганболд болон сумын ИТХ-ын төлөөлөлгч Б.Батхишиг нар цаг үеийн мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өгч байлаа. Иргэдээс санхүүжилтийн хүрэлцээний талаар удаа дараа асууж байснаас гадна барьцаа хөрөнгөнд хөдлөх хөрөнгө барьцаалах боломж, мөн шинээр байгуулагдаж байгаа компани хэрхэн зээлд хамрагдах талаар асууж байлаа.












