Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл зарлагдсантай холбогдуулан мэдээлэл өгөх сургалт болно.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл зарлагдсантай холбогдуулан мэдээлэл өгөх сургалт 2025 оны 03 сарын 07-ны өдөр Дархан сум ХХААХҮЯ-ны 2 давхар хурлын танхимд зохион байгуулагдах тул аж ахуйн нэгж, иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн төслийн мэдээллийг Дархан-Уул аймгийн ХХААГ 99855557, Дархан сум 99897363, Хонгор сум 99494244, Шарын гол сум 99916825, Орхон сум 88040179 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, сургалтад хамрагдах боломжтой.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

  • Эхлэх: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
  • Дуусах: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: [https://sme.gov.mn/login](https://sme.gov.mn/login...)

ХОЛБОГДОХ УТАС:77485555-1

Жич: ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах, цахим системд бүртгүүлэх заавар болон маягт татаж авах холбоос

[https://sme.gov.mn/menu/16203978159446/16394709682791](https://sme.gov.mn/menu/16203978159446/16394709682791...)

 

Хуваалцах