ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран аймгийн бизнес эрхлэгчдийг чадавхижуулах сургалтыг өдөр бүр зохион байгуулж байгаа бөгөөд Орхон суманд ээлжит сургалт боллоо. Сургалтын агуулгад ЖДҮГ-ын үйл ажиллагаа, Төсөл сонгон шалгаруулах журамд орсон өөрчлөлт, төсөлд тавигдах шаардлага, хавсаргах материалын талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн Ө.Жамила ХХААГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн нар танилцуулга хийлээ.

Мөн Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд хуваарилсан санхүүжилтэд сумдын үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид салбар чиглэл, тавигдах шаардлагуудаа судлан амжилттай хамрагдахыг хүсч, цаг үеийн мэдээллээр ханган сонирхсон асуултад хариулт өглөө. Иргэдээс санхүүжилтийн хүрэлцээ, Улаанбаатар хотын компани оролцох эсэх, барьцаа хөрөнгөнд хөдлөх хөрөнгө барьцаалах боломж, мөн шинээр байгуулагдаж байгаа компани хэрхэн зээлд хамрагдах талаар асууж байлаа.

Төсөл боловсруулах сургалтыг аймгийн ЖДҮДТөвийн сургагч багш нар хийлээ.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

  • Эхлэх: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
  • Дуусах: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/
  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
  • Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: https://sme.gov.mn/login

ХОЛБОГДОХ УТАС:77485555-1

Жич: ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах, цахим системд бүртгүүлэх заавар болон маягт татаж авах холбоос

https://sme.gov.mn/menu/16203978159446/16394709682791

 

Хуваалцах