Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ, хоршооны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Төвийн бүсэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар чиглэл батлагдаж, төсөл хүлээн авч эхэлсэнтэй холбогдуулан тус газраас жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ, хоршооны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр буюу 2025 оны 02 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг болон сумдын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан нийт 52 мэргэжилтнийг хамруулав.

Сургалтаар:

  • Төрөөс жижиг, дунд үйлдвэр, хоршооны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн журмын танилцуулга, цахимаар зээлийн хүсэлт илгээх тухай
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн цахим бүртгэлийн талаар танилцуулга;
  • Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
  • Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаарх танилцуулга;
  • Дархан-Уул аймгийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, төсөл боловсруулах арга зүй;
  • “Цагаан алт” хөтөлбөрийн талаар мэдээлэл;
  • Хоршоог хөгжүүлэх сангийн танилцуулга, зээлийн бүртгэлийн программын талаар танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, асуултад хариулт өгөв.

Тэд энэ үеэр Дархан-Уул аймагт дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сантай танилцаж, мэдээлэл сонсон, санал солилцлоо.

 

 

Хуваалцах