ТӨВ АЙМГИЙН ЖДҮҮ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛАН АЙМГИЙН ХХААГ-Т НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ХОЛБОГДОХ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ТОГТМОЛ ӨГЧ БАЙНА

ЖДҮХС-аас Төвийн бүсийн /Дархан-Уул, Төв, Сэлэнгэ/ аймгуудад олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материал хүлээн авах хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан ЖДҮГ-ын газрын дарга Я.Эрдэнэсайхан, аймгийн ХХААГ-ын дарга Л.Даваасүрэн болон холбогдох бусад албаны хүмүүс Төв аймагт зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

Үүнд төслийн материал бүрдүүлэлт, түүнд анхаарах зүйлс, цахим системд хэрхэн оруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, аймгийн 27 сумын мэргэжилтнүүд, 30 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид танхим болон цахимаар хамрагдлаа.

Мөн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд төсөл сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материалын хугацааг хэмнэх зорилгоор аймгийн ХХААГ-т “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г тогтмол үзүүлж байна.

Хуваалцах