ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/35, А/36, А/37 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад 2025 оны 02 дугаар сарын 10-аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зээлийн цахим системд нийт 319 аж ахуйн нэгж 48,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.




Ирүүлсэн хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шалгаж, шаардлага хангасан нийт 143 зээлийн хүсэлтийг хоёрдугаар шат буюу нарийвчилсан судалгааны шатанд шилжүүлсэн байна.




Үүний дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газраас Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу 5 ажлын хэсэг байгуулан тухайн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж үнэлгээ хийж эхэллээ.