ТӨВ АЙМАГТ 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 35 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/37 тоот тушаалаар Төв аймагт 8.0 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Тус аймагт хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт 16.8 тэрбум төгрөгийн 111 аж ахуйн нэгж хүсэлт баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 35 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан үнэлгээ хийж байна.









