ЖДҮХС-ААС ЗАРЛАСАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА

ХХААХҮ-ийн Сайд,  ЖДҮГ,  Аймгийн Засаг дарга нарын “Ерөнхий нөхцөл  тохиролцох хамтран ажиллах  гурван талт гэрээ”-г тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан баталсны дагуу дараах 12 аймгийн  жижиг, дунд үйлдвэр,  үйлчилгээ эрхлэгчдээс төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17.30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авч дууслаа. 
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу сүүлийн  жилийн  борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг  тогтоодог. 
Зээлийн цахим системд нийт 60,4 тэрбум төгрөгийн 438 зээлийн хүсэлт баталгаажсанаас 68.4 хувь нь 100,0 сая төгрөг, 13 хувь нь 200,0 сая төгрөг, 18 хувь нь 300,0 сая төгрөг хүртэлх зээлийн хүсэлт ирүүлсэн байна.
Журамд  заасны дагуу төслийн  сонгон шалгаруулалт 3 /гурван/ үе шаттай явагдаж, үе шат бүрт тэнцсэн эсэх мэдээллийг таны цахим системд бүртгэлтэй утасны дугаараар мессеж илгээн мэдээллэх болно.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН  ГАЗАР
ЛАВЛАХ УТАС: 77485555-1 /Зээл, төслийн газар/
Хуваалцах