ЖДҮХС-ААС СҮХБААТАР АЙМАГТ ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Сүхбаатар аймагт ЖДҮХС-аас 2025 онд 900,0 сая төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд төслийн сонгон шалгаруулалтад нийт 1,4 тэрбум төгрөгийн 11 аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн. Үүнээс нарийвчилсан судалгааны шатанд 967,0 сая төгрөгийн 6 аж ахуйн нэгж шалгарсан.
Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын хэлтсийн дарга Б.Батболд, Зээл, төслийн мэргэжилтэн Д.Батхорол болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Халзан сумуудад төсөл хэрэгжих байршилд очиж үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийж байна.