ЖДҮХС-ААС ХОВД АЙМАГТ ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Ховд аймагт ЖДҮХС-аас 2025 онд 900,0 сая төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд төслийн сонгон шалгаруулалтад нийт 3,5 тэрбум төгрөгийн 30 аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн. Үүнээс нарийвчилсан судалгааны шатанд 1,5 тэрбум төгрөгийн 21 аж ахуйн нэгж шалгарсан.
Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын Зээл, төслийн газрын дарга Н.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс Ховд аймгийн Жаргалант, Зэрэг, Булган, Алтай, Манхан сумуудад ирүүлсэн төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, үнэлгээ хийж байна.