ЖДҮХС-ААС ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Говь-Алтай аймагт ЖДҮХС-аас 2025 онд 300,0 сая төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд төслийн сонгон шалгаруулалтад нийт 858,7 сая төгрөгийн 8 аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн. Үүнээс нарийвчилсан судалгааны шатанд 468,7 сая төгрөгийн 3 аж ахуйн нэгж шалгарсан.

Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын Зээл, төслийн газрын дарга Н.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Баян-Уул, Бигэр сумуудад ирүүлсэн төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, үнэлгээ хийж байна.

Хуваалцах