ЖДҮХС-ААС ДОРНОД АЙМАГТ ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАН, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Дорнод аймагт ЖДҮХС-аас 2025 онд 1 тэрбум төгрөгийн эх үүсвэр батлагдсан бөгөөд төслийн сонгон шалгаруулалтад нийт 3,9 тэрбум төгрөгийн 34 аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн. Үүнээс нарийвчилсан судалгааны шатанд 2,2 тэрбум төгрөгийн 19 аж ахуйн нэгж шалгарсан.
Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын хэлтсийн дарга Б.Батболд, Зээл төсөл хариуцсан мэргэжилтэн Д.Батхорол болон холбогдох албаны хүмүүс Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Гурванзагал, Сэргэлэн, Баян-Уул сумуудад төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийж байна.