"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хөдөө аж ахуйн загвар хоршоодод дэмжлэг үзүүлэхээр 840 сая төгрөгийн эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээлийг зарлаж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хөдөө аж ахуйн загвар хоршоодод дэмжлэг үзүүлэхээр 840 сая төгрөгийн эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээлийг зарлаж байна.

Хөнгөлөлттэй зээл олгох салбар, байршил, санхүүжилтийн хэмжээ:
  • Булган аймгийн Хангал суманд цэвэр үүлдрийн махны чиглэлийн үхэр үржүүлэх хөдөө аж ахуйн хоршоо – 300,000,000
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо тариалах, боловсруулах хөдөө аж ахуйн хоршоо – 240,000,000
  • Сэлэнгэ аймгийн Орхон суманд эрт ургацын хүнсний ногоо тариалах, боловсруулах хөдөө аж ахуйн хоршоо – 300,000,000
Хүсэлтийг 2025оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:30 цагаас 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:30 цаг хүртэл www.sme.gov.mn цахим системээр хүлээн авна.


Хуваалцах