Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг зарлаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй байгуулахад жижиг, дунд ангилалын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг зарлаж байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дугаар заалт, 11.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй байгуулахад жижиг, дунд ангилалын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08:30 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 хүртэл хүлээн авч байна. Зээлийн хүсэлтийн төсөл сонгон шалгаруулах журмын 5.9 дэх хэсэгт заасны дагуу материалыг бүрдүүлэн, цаасан хэлбэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт ирүүлнэ.

Төсөл хүлээн авах газар: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, 306 тоот

Хуваалцах