ЖДҮХС-ГААС 2025 ОНД МОРИН ХУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ 2 ДАХЬ УДААГИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлигийн хүрээнд Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны А/159 дугаар тушаалаар Морин хуур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 1,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Тус ажлын хүрээнд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд Төсөл хүлээн авах цахим системээр 2 дахь удаагаа амжилттай хүлээн авлаа. Зээлийн цахим системд Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс аймаг болог Улаанбаатар хотоос нийт 836,8 сая төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг 8 аж ахуйн нэгж баталгаажуулан ирүүлсэн байна.