ЖДҮХС-ГААС 2025 ОНД БУЛГАН, ДАРХАН, СЭЛЭНГЭ АЙМАГТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШОО БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ 2 ДАХЬ УДААГИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА
"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хөдөө аж ахуйн загвар хоршоодод дэмжлэг үзүүлэхээр ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны А/240 дугаар тушаалаар Булган аймгийн Хангал суманд цэвэр үүлдрийн махны чиглэлийн үхэр үржүүлэх хөдөө аж ахуйн хоршоонд 300,0 сая төгрөг, Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо тариалах, боловсруулах хөдөө аж ахуйн хоршоонд 240,0 сая төгрөг, Сэлэнгэ аймгийн Орхон суманд эрт ургацын хүнсний ногоо тариалах, боловсруулах хөдөө аж ахуйн хоршоонд 300,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор эх үүсвэрийг баталсан.
Үүний дагуу хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хүлээн авах ажлыг 2 дахь удаагаа зохион байгуулж, 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд Төсөл хүлээн авах цахим системээр хүлээн авч дууслаа. Тус ажлын хүрээнд зээлийн цахим системд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас нийт 889,4 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 8 аж ахуйн нэгж хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.