ЖДҮХС-ГААС 2025 ОНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМАНД ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХЫН АЖ АХУЙ БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ 2 ДАХЬ УДААГИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА

Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны А/280 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс, хүнсний ногооны агуулахын аж ахуй байгуулахад жижиг, дунд ангилалын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг баталсан.
Тус ажлын хүрээнд хөнгөлөлттэй зээлийг хүлээн авах ажлыг 2025 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 2 дахь удаагаа зохион байгуулж, төслийн материалыг хүлээн авч дууслаа. 
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3 дугаар бүлгийн 3.2-т заасны дагуу 1 жижиг, дунд ангилалын аж ахуйн нэгж 0,8 тэрбум төгрөгийн зээл хүсэлтийг хүлээн авч төсөл сонгон шалгаруулалтыг зохин байгуулж байна.

Хуваалцах