Зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын “Зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх” тухай 2025 оны А/192 дугаар тушаал, удирдамжийн дагуу 21 аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийх, зөрчлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд 6 ажлын баг гаран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сангаас зээл авсан 102 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийж, муу зээлийн ангилалд орсон 12 зээлдэгчийн төлбөрийг төлүүлсэн байна. https://www.facebook.com/share/p/1UKzckfdzv/
Хуваалцах