ӨМНӨГОВЬ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон тухайн Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"-г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08:30 цагаас
- Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
- Бөөний болон импортын худалдаа, орон сууцны барилга угсралтаас бусад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар


