ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон тухайн Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"-г байгуулсан.
Энэхүү гэрээнд үндэслэн ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан баталсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
  • Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08:30 цагаас
  • Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
  • Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө
  • Зээлийн хугацаа: Үндсэн хөрөнгө оруулалт - 8 хүртэл жил, Эргэлтийн хөрөнгө оруулалт - 5 хүртэл жил
  • Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
    Хүнсний үйлдвэр
  • Мал төхөөрөх, мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл;
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэл;
    Газар тариалан
  • Төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй;
  • Өвлийн хүлэмжийн аж ахуй;
  • Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;
    Мал аж ахуй
  • Мал эмнэлэгийн үйлчилгээ;
  • Мал үржүүлэх технологийн үйлчилгээ;
  • Малын тэжээл үйлдвэрлэл;
  • Эрчимжсэн аж ахуй;
Хуваалцах