ЖДҮХС-аас 2020-2025 онд зээл авсан зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгана
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд "жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ" гэж зорилгоо тодорхойлсон. Хуулийн 11.1 -д "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий ЖДҮХСан байна" гэж заагаад зээлийн хэмжээг (уг хуулиар) тодорхой зааж өгсөн. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2026 оны 03 дугаар сарын 31 -ий байдлаар 1298 идэвхтэй зээл, 194 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна.
2009 онд ЖДҮХС байгуулагдаж, улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд 30,8 тэрбум төгрөгийн эх үүсвэр баталж аймаг, нийслэлийн "жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"- д байршуулан сарын 1% хүүтэй, 3 жил хүртэл хугацаатай гэрээ байгуулж арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Түүнээс хойш зээл олгох арга, нөхцөл, шаардлага, зээлийн хэмжээнд зарим өөрчөлт орж байсан ч зээлийн 3 ба 5 жилийн хугацаа өөрчлөгдөлгүй 17 жил болжээ.
Монгол орны улирал, байгаль, цаг агаарын онцлогоос шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн хугацааг эргэн харах шаардлага бий болсон. Ялангуяа "үндсэн хөрөнгийн зээл" авсан аж ахуйн нэгжийн хувьд, жишээлбэл 1 байрыг бүрэн барьж дуусгахад жилийн хагаст нь сул зогсож, хавар 5 дугаар сараас ажил нь эхэлдэг, бусад зээлдэгчдийн хувьд ч орлогоо зээлийн эргэн төлөлтөнд зарцуулж явсаар мөнгөн хуримтлал үүсгэж чаддаггүй гэх зэрэг тодорхой бэрхшээлүүд гарч ирсэн байна.

Нөгөөтэйгүүр олон улсын жишигт үндсэн хөрөнгийн зээлийн хугацаа урт байдаг. Аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, үл хөдлөх хөрөнгө босгох зорилгоор олгогддог энэ зээл санхүүжилтийн урт хугацаат хэлбэртэй байна. Хууль, журам амьдрал дээр хэрэгжих явцад тулгаран гарч ирсэн асуудлууд, Монгол орны өөрийн онцлог нөхцөл зэрэгт уялдуулан улам төгөлдөржүүлэн сайжруулах шаардлагатай.
2026 оны 4 дүгээр сарын 17 нд "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохоор болгов. Ингэснээр ЖДҮХС-аас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгоно. Мөн тоот тушаалаар, ЖДҮХС-аас 2020-2025 онд зээл авсан зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр, зөрчилтэй зээлийн ангилалд хамаарсан зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлж зээлийн хугацааг 2 хүртэлх жилээр сунгаж ажиллахыг ЖДҮГ-т зөвшөөрсөн. Үүний дагуу ЖДҮГ уг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлтэй зээлдэгч та "Гэрээний хугацаа сунгуулах тухай" хүсэлтээ зохих маягтыг бөглөж бидэнд илгээгээрэй.
Хүсэлтийг хүлээн авах хаяг:
Хүсэлтийг хүлээн авах хаяг:
info@sme.gov.mn цахим шуудангаар,
Дархан -Уул аймаг, 45059, Дархан сум, 14 дүгээр баг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны байр 306 тоот,
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо Хүнс хөдөө өж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв 2 давхар.