ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2026 ОНД ӨМНӨГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГУУДАД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/115, А/116 дугаар тушаалаар Өмнөговь, Говьсүмбэр аймгуудад хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 06-аас 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
| № | Аймаг/Хот | Төслийн тоо | Хүсэж буй зээлийн дүн |
| 1 | Говьсүмбэр | 18 | 2,721,100,000 |
| 2 | Өмнөговь | 114 | 16,762,191,501 |
| НИЙТ | 219 | 19,483,291,501 | |
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 86 буюу 65% нь 100,0 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт байна.
| № | Зээлийн ангилал | Төслийн тоо | Хүсэж буй зээлийн дүн | Эзлэх хувь |
| 1 | 0-100 сая төгрөг хүртэл | 86 | 7,796,270,085 | 65,2 |
| 2 | 100-200 сая төгрөг хүртэл | 14 | 2,577,840,000 | 10,6 |
| 3 | 200-300 сая төгрөг хүртэл | 32 | 9,109,181,416 | 24,2 |
| НИЙТ ДҮН | 19,483,291,501 | 100 | ||
Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг тухай бүрд нь төсөл илгээгчийн зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар болон энэхүү цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлж байх болно.


