ХОВД АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Ховд Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"-г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг https://sme.gov.mn/login-цахим хуудсаар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Хүнсний үйлдвэр
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг https://sme.gov.mn/login-цахим хуудсаар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх: 2026 оны 05 дүгээр сарын 11-ны өдрийн 08:30 цагаас
- Дуусах: 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл
- Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгө оруулалт - 8 хүртэл жил, Эргэлтийн хөрөнгө оруулалт - 5 хүртэл жил
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
Хүнсний үйлдвэр
- Жимс, жимсгэний боловсруулах үйлдвэр
- Малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
- Хөнгөн үйлдвэр
- Төмөр хийцийн үйлдвэр
- Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр
- Арьс шир, ноос ноолуур, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр
- Газар тариалан
- Хүнсний ногооны үр, бордоо үйлдвэрлэл
- Тэжээлийн ургамал тариалалт
- Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн үйлчилгээ
- Мал аж ахуй
- Мал эмнэлгийн үйлчилгээ
- Малын тэжээл бордооны үйлдвэр
- Мал үржүүлэх технологийн үйлчилгээ
- Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
- Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
- Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
- Цагаан алт хөдөлгөөн;
- Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал;
77436464 Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 





