ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2026 ОНД ДОРНОД, ОРХОН, СҮХБААТАР, УВС, ХЭНТИЙ АЙМГУУД БОЛОН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон  ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/110, А/111, А/112, А/117, А/118, А/119 дугаар тушаалаар Дорнод, Орхон, Сүхбаатар, Увс, Хэнтий, аймгууд болон Өмнөговь аймгийн Ханбогд суманд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.    
Төсөл хүлээн авах цахим системд нийт 1130 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 544 аж ахуйн нэгж 78.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна.   

Аймаг/Хот Төслийн тоо Хүсэж буй зээлийн дүн
1  Дорнод 134    19,058,709,156.00
2
Орхон
51
   10,443,835,799.00
3 Сүхбаатар 71    11,069,965,262.00
4 Увс 107    13,167,224,683.00
5 Хэнтий 111 14,818,355,074.00
6 Өмнөговь-Ханбогд сум 70    10,349,081,858.00
  Нийт 544 78,907,171,832.00 

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 342 буюу 62.9% нь 100,0 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт байна.

Зээлийн ангилал Төслийн тоо Хүсэж буй зээлийн дүн Эзлэх хувь
1 0-100 сая төгрөг хүртэл 342 30,589,630,781.00 62.9
2
100-200 сая төгрөг хүртэл
85 14,462,633,340.00 15.6
3 200-300 сая төгрөг хүртэл 117 33,854,907,711.00 21.5
  Нийт  544 78,907,171,832.00 100
Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг тухай бүрд нь төсөл илгээгчийн зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар болон энэхүү цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлж байх болно.

 

Хуваалцах