ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2026 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ 14 ХОНОГТ БАГТААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ДУУСГАЛАА

ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/116 дугаар "Хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлах тухай" тушаалын дагуу Говьсүмбэр аймагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 06-аас 05 дугаар сарын 05-ны хооронд цахимаар нийт 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 18 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтийг баталгаажуулан хүлээн авсан.

Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/157 дугаар "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тушаалаар төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоногт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Засгийн газрын 2020 оны 113 дугаар батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу сонгон шалгаруулж,  2026 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Дэд хорооны хурлын шатанд тэнцсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөө төслийг танилцуулснаар төсөл сонгон шалгаруулалтыг 14 хоногт зохион байгуулж дуусгаж, Дэд хорооны гишүүдийн шийдвэрээр 6 аж ахуйн нэгжид 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор боллоо.   
Хуваалцах