ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2026 ОНД ДУНДГОВЬ, ХОВД АЙМГУУДАД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/113, А/114 дүгээр тушаалаар Дундговь, Ховд аймгуудад хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 11-ээс 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд буюу 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Төсөл хүлээн авах цахим системд нийт 291 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 91 аж ахуйн нэгж 12.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.
| № | Аймаг/Хот | Төслийн тоо | Хүсэж буй зээлийн дүн |
| 1 | Дундговь | 60 | 9,112,030,550.00 |
| 2 | Ховд | 31 | 3,189,815,100.00 |
| Нийт | 91 | 12,301,845,650.00 |
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 67 буюу 73.6% нь 100,0 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт байна.
| № | Зээлийн ангилал | Төслийн тоо | Хүсэж буй зээлийн дүн | Эзлэх хувь |
| 1 | 0-100 сая төгрөг хүртэл | 67 | 6,248,285,100.00 | 73.6 |
| 2 | 100-200 сая төгрөг хүртэл | 10 | 1,898,000,000.00 | 11.0 |
| 3 | 200-300 сая төгрөг хүртэл | 14 | 4,155,560,550.00 | 15.4 |
| Нийт | 91 | 12,301,845,650.00 | 100 |
Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг тухай бүрд нь төсөл илгээгчийн зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар болон энэхүү цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлж байх болно.


