ДУНДГОВЬ АЙМАГТ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/113 тушаалаар Дундговь аймагт  2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан.

2026 оны 05 дугаар сарын 11-ээс 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд, 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр хүлээн авсан. 
Төсөл хүлээн авах цахим системд Дундговь аймгийн 60 төсөл нийт 9.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 46 төслийн үйл ажиллагаатай 06  дугаар сарын 16-21 ний өдрүүдэд газар дээр нь танилцан үнэлгээ хийж байна.  

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: Зээл төслийн газар, Зээл төсөл хариуцсан мэргэжилтэн, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17042, Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвийн байр, 214 тоот, Утас:774855555, И-майл: info@sme.gov.mn

Хуваалцах